1. Нийтлэг үндэслэл

(1)“TEME-APP” (цаашид “Апп” гэх) нь iOS, Android үйлдлийн системтэй гар утасны програм дээр үзүүлэх үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна. (2) Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) Апп-иар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. (3) Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: (1)Хэрэглэгч- энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн Апп-ийн үйлчилгээг авч буй 15 наснаас дээш хувь хүн болон хуулийн этгээд; (2)Үйлчилгээ- Апп-иас авах төлбөртэй болон төлбөргүй контент, үйлчилгээ

2. Үйлчилгээний нөхцөл зөшөөрөх

Хэрэв Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол аппликейшнийг устгахыг зөвлөж байна. Хэрэглэгч Апп-иас авах үйлчилгээг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. Апп-иар үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.

3. Үйлчилгээний агуулга

(1) Апп контент Монгол хэлний дүрэм, Англи хэлний авиа, дүрэм, үгийг суралцах видео, аудио, текст, зурган материалууд, түүнийг бататгах дасгалматериал. (2) Хэрэглэгчийн форум Хэрэглэгчид хоорондоо харилцан мэдлэгээ хуваалцах, хөгжих боломжийг нээх зорилготой харилцан ярилцах онлайн форум. Энэ форум дээр зөвхөн Англи хэлээр мэдээлэл оруулах, харилцах боломжтой ба Хэрэглэгч нь харилцан бие, биедээ хүндлэлтэй хандах үүрэгтэй. (3) Уралдаан Апп-ын контентыг хурдан эзэмшүүлэх зорилготой уралдаан. Уралдаан нь өдөр бүр эсвэл долоо хоног бүрийн ялагчийг тодруулах ба ялагчид шагнал олгох тохиолдол бий. Шалгаруулах арга нь тухайн өдөр авсан хамгийн өндөр оноо, тухайн долоо хоногт авсан онооны нийлбэрийн хамгийн өндөр оноогоор эрэмбэлж хамгийн өндөр оноотой Хэрэглэгчийг шалгаруулна. Шагналыг хүлээн авах эсэх нь Хэрэглэгчийн сонголт бөгөөд ялагчнь заавал өөрийн утасны дугаарыг баталгаажуулах үүрэгтэй. Ялагчаар тодорсноос хойш 3 хоногийн хугацаанд Хэрэглэгчийн буруугаас холбоо барьж чадаагүй тохиолдолд шагналаас татгалзсан гэж үзнэ. Мөн нэг төрлийн шагналтай уралдаанд нэг Хэрэглэгч, нэг л удаа ялагч болох боломжтой. (4) Эвент Онлайн болон Оффлайн эвент-үйл ажиллагаа. Англи хэл дээр харилцан ярилцах үйлчилгээ бөгөөд (1)-(3) дээрх үйлчилгээнээс тусдаа төлбөртэй, сонголттой үйлчилгээ.

4. Анхааруулга

(1) Хэрэглэгч нь Апп контент, Хэрэглэгчийн Форум, Уралдаан үйлчилгээний багц төлбөрөөс гадна Эвент тус бүр дээр тухайн үеднь тогтоосон төлбөрийг төлж үйлчлүүлэх болно.

5. Төлбөрийн нөхцөл

Үндсэн болон сонголттой үйлчилгээний төлбөрийг Апп-ын буруутай үйл ажиллагаанаас бусдаар буцаан олгохгүй.

6. Хэрэглэгчийн нэвтрэх мэдээлэл

Хэрэглэгч нь Google, Apple, Facebook компаниудын итгэмжлэх үйлчилгээг ашиглаж нэвтрэх тул нэвтрэх мэдээллээ зөвхөн Хэрэглэгчөөрөө хянаж явах үүрэгтэй. Нэг хэрэглэгч нэг л аккаунтаар нэвтрэх бөгөөд дамжуулан хэрэглэх боломжгүй болно.

7. Холбоо барих

Дараах Facebook хуудаст хандан холбоо барина уу. Линк: teme app

8. Үйлчилгээг түр зогсоох

Апп нь дараах нөхцөлд Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээг түр зогсоож болно. Ингэхдээ тухай бүрт нь Холбоо барих сувгаар мэдээллэнэ. (1) Апп, үйлчилгээний засвар үйлчилгээ хийх үед (2) Апп-ын үйлчилгээг үзүүлэх инфра-төхөөрөмжид гэмтэл гарсан тохиолдолд (3) Холбоо харилцааны үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас хамаарч гарсан асуудалтай үед (4) Байгалийн гамшигаас шалтгаалан гарах асуудалтай үед (5)Үйлчилгээг түр зогсоох шаардлагатай бусад тохиолдол

9. Оюуны өмч

(1) Олон нийтэд нээлттэй гуравдагч этгээдийн контентоос бусад Апп-ын үйлчилгээний агуулга, түүнтэй холбоотой барааны тэмдэгт, лого, бичгэн болон дүрст агуулга, материал нь Апп, Апп зохиогчийн өмч байна. (2) Хэрэглэгч нь Үйлчилгээний агуулгыг бүхэлд нь болон хэсэгчлэн зөвшөөрөлгүй хуулбарлах, олшруулан тараах, олон нийтийн сүлжээгээр ил цацах эрхгүй болно.

10. Хориглох зүйлс

Хэрэглэгч нь Апп-ын үйлчилгээг авахдаа дараах үйлдэл хийхийг хориглоно. (1) Апп болон Апп-ыг хэрэглэх Хэрэглэгчийн эрх ашигт саад болох үйлдэл (2) Хуурамчаар бусад Хэрэглэгчийн эрхээр орж хэрэглэх (3) Энэ Үйлчилгээний нөхцөл болон бусад хуульд заасан хориглох зүйлс (4) Апп-ийн эрх ашигт харшлах, саад болох үйлдэл (5) Апп нь хориглох нь зөв гэж үзсэн бусад үйлдэл

11. Хохирол барагдуулах

Хэрэглэгч нь энэ Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн болон Апп-ийн үйлчилгээг авахтай холбоотойгоор Апп, Апп-ыг зохиогчид хохирол учруулсан бол Апп нь Хэрэглэгчээс хохиролыг нэхэмжлэх эрхтэй.

12. Татгалзах эрх

Апп-ын Үйлчилгээнээс үүсэж болох аливаа эрсдэл, үр дүнг Хэрэглэгч өөрөө хариуцах ба Апп нь Хэрэглэгчийн өмнө хариуцлага хүлээхээс татгалзах эрхтэй.

13. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт

(1) Апп нь үйлчилгээний зорилтод үндэслэн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тус хэрэглээний нөхцөлийг хэрэглэгчийн зөвшөөрөл авахгүйгээр өөрчлөх эрхтэй. (2) Апп нь (1) дээрх өөрчлөлтийг оруулахдаа өөрчлөлтийн агуулга болон хэрэгжиж эхлэх хугацааг хэрэглэгчид мэдээллэнэ. Гэхдээ жижиг бичиг үсгийн алдааг засах хэмжээний засварын хувьд заавал мэдээллэх албагүй.

14. Мэдээллийн нууцлал

Апп нь Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, хэрэглээний мэдээллийг аль болох ашиглахгүй байх бодлоготой. Хэрэглэгчийн сонголттойгоор гар утас болон хэрэглээний мэдээллийг ашиглах шаардлагатай үйлчилгээ (Уралдаан, Форум) бий бөгөөд ийм тохиолдол үүсэх мэдээллийг чандлан хатгална. Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээллээ чандлан сахих, интернет орчиндолон нийтийн газар өөрийн хувийн мэдээллийг ил задгай ашиглахгүй байх, нууц үгээ тодорхой давтамжтай солих зэргээр мэдээллээ хамгаална.